МУЗЕЙН УДИРДЛАГУУДАД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГАРДУУЛЖЭЭ
2024-09-06

Монголын Музей 100 жил нэгдсэн чуулган 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхэллээ. Энэхүү чуулгын үеэр төрийн өмчийн 25 музейд тусгай зөвшөөрлийг олгов.

Дархан-Уул аймгийн Музейн захирал Д.Жамбалдорж Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүлээн авлаа.

2021 онд батлагдсан Музейн тухай хуульд “Музейн үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ” гэж тусгасан. Энэхүү тусгай зөвшөөрөл нь төрөөс музейн үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, дэлхий дахины хөгжлийн зүй тогтлын дагуу хөгжих олон боломжийг бүрдүүлэх юм.

Монгол Улсын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамнаас музейн засаглалыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, дэд бүтцийн хангамжийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх асуудлыг нэгдсэн бодлоготойгоор үе шаттай хэрэгжүүлэх замаар музейн тогтвортой хөгжлийг хангаж, олон улсад өрсөлдөх чадвартай, нийгэм, эдийн засгийн өндөр өгөөжтэй музейн үндэсний сүлжээг бий болгохоор ажиллаж байна.

 

# Сэдвүүд
Uncategorized
Музей
Үйл явдал