“Номтой Өдөр” өдөрлөгийг зохион байгуулав
2024-09-22
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ын хүрээнд /2024.09.21/-ний өдөр Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН, Дархан Хүүхдийн Номын Ордон, Сургуулийн өмнөх насны боловсролын байгууллага, Залуучууд театрын “Дионес” дугуйлангийн сурагчид хамтран “Дархан-50” цогцолборт “Номтой өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийг “Монгол ардын аман зохиол, “Бий биелгээ, бүжэг”, “Үлгэрээс үлгэрлэе”, “Дурсамж бүтээх”, “Уран зохиол ба хүүхэд” гэсэн 5 өртөөгөөр хэсэгчлэн зохион байгуулж монгол өв уламжлал, ёс заншлыг сурталчлан таниулах соёлын үйлчилгээгээр үйлчиллээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Төв номын сан, Хүүхдийн номын ордон нь Тэргүүний уншигч анги хамт олон, шилдэг уншигчийг шалгаруулж шагнаж урамшуулав.
Тус өдөрлөгөөр Залуучууд театрын дэргэдэх “Дионес” дугуйлангийн сурагчид маань “Үлгэрээс үлгэрлэе” өртөө хариуцан ажиллаж дуу, бүжиг, жүжиглэсэн тоглолтыг үзүүлсэн бол Хүүхдийн номын ордон нь хуучин номын худалдаа, шинэ номын үзэсгэлэн, “Уламжлалт тоглоом наадгай” боловсролын хөтөлбөрүүдээр үйлчилж өдөрлөгт зочлон ирсэн хүүхдүүдэд номын сангийн картыг үнэ төлбөргүй нээн өглөө.
Өдөрлөгийг ерөнхийлөн зохион байгуулсан Төв номын сан, идэвх санаачлагатай оролцсон Хүүхдийн номын ордон, 13, 18, 26, 30 дугаар цэцэрлэг, Залуучууд театрын дэргэдэх “Дионес” дугуйлангийн сурагчдадаа талархлаа. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн үзэгч олондоо баярлалаа.
# Сэдвүүд
Номын баяр
Соёл гэгээрэл
Үйл явдал