ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ
2024-11-25
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд тохиодог бөгөөд манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхий нийтийн дэвшүүлж буй 2024 оны уриа нь “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” бөгөөд Монгол Улс “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” нэрийн дор аяныг зохион байгуулж байна.
# Сэдвүүд
Үйл явдал