JCI Их Хүрээ салбараас санаачлан хэрэгжүүлж буй “MIND UPDATE” төслөөс ХАМГИЙН ЭЕРЭГ АЙМГИЙГ шалгаруулж 2000 НОМЫН ЭЗЭН БОЛОХ уралдааныг зарлалаа.
Энэ хүрээнд манай аймагт Музей, номын сангийн цогцолбор шинээр ашиглалтад орохоор барилгын ажил явагдаж байгаа ба уралдаанд амжилттай оролцвол номын сангийн баяжилтад таны оруулсан өдөр тутмын эерэг пост ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Уралдаанд идэвхтэй оролцон хамгийн эерэг аймаг болохын тулд албан байгууллага, хүүхэд залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.