Аймгийн соёлын салбарын удирдлага, хүний нөөц, нягтлан бодогчид болон Соёл, урлагийн газрын албан хаагчид нэгдүгээр улирлын хурал уулзалтыг хийлээ.
Уулзалт хурлаар Соёл, урлагийн газрын албан хаагчид салбарын хүрээнд 2022 оны санхүүгийн тайлан, төсөв хөрөнгө оруулалт, 2023 оны 1 дүгээр улирлын статистик мэдээ, урлаг, уран бүтээлийн талаар, соёлын салбарт цахим системийг нэвтрүүлэх, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэж байгууллагууд санал солилцлоо.