СОЁЛЫН ЯАМНЫ САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ОТГОНБАТ ДАРХАН ХОТОД АЖИЛЛАЛАА.
2023-02-03
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрыг байгуулж Соёлын сайдын 2022 оны А/04 дүгээр тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталсан. Энэ дагуу Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар байгуулагдаж 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байна.
Тус газарт энэ сарын 02-ны өдөр Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат ажиллаж газрын хүний нөөц, ажиллах орчин нөхцөл, үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон бусад асуудлаар албан хаагчидтай уулзан санал солилцов.
Мөн тус аймагт баригдаж буй Музей, номын сангийн цогцолборын энэ жилийн барилга угсралтын гүйцэтгэлийн талаар аймгийн ЗДТГ-ын ХБТХО-ын хэлтсээс мэдээлэл авч анхаарах асуудлаар чиглэл өгсөн юм.
# Сэдвүүд
Үйл явдал
Хөрөнгө оруулалт