“СУДАР ЭРДЭНЭ” уран уншлагын уралдаанд урьж байна
2023-03-23
Олон улсын хүүхдийн номын өдөр, Дэлхийн номын өдрүүдийг угтан Аймгийн Төв номын сангаас “СУДАР ЭРДЭНЭ” богино өгүүллэгийн уран уншлагын уралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зарлаж байна.
Монгол хүн бүрийн эх хэлээрээ зөв цэвэр ярих, уран яруу унших чадварыг хөгжүүлэх, авъяас билэг, ур чадварыг дэмжин урамшуулах зорилготой тус уралдаанд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Уралдааны талаарх мэдээллийг 7037-7937 дугаараас лавлана уу 🙋‍♀️
# Сэдвүүд
Соёл гэгээрэл
Үйл явдал