JCI Их Хүрээ салбараас санаачлан хэрэгжүүлж буй “MIND UPDATE” төслийг БШУЯ, #Соёлын_яам дэмжин сурагчдад сэтгэлгээгээ өөрчлөх, хувь хүний хөгжил, байгаль дэлхийгээ хайрлах, өөрийн дотоод мөн чанар, өөрийгөө олж нээх боловсрол олгох зорилгоор 21 аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд Дархан-Уул аймаг нь 19 дэх аймаг болж хувь хүний хөгжлийн сургалтыг өнөөдөр /2023.03.21/ Залуучууд театрт зохион байгуулав.
Үйл ажиллагааны эхэнд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан төсөл хэрэгжүүлэгчдэд болон сурагчдад Хязгааргүй боломжийг хамтдаа нээхийг уриалж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ.
Сургалтаар:





Сургалтад ерөнхий боловсролын ахлах ангийн нийт 500 орчим сурагч хамрагдсан юм. Тэд үр өгөөжтэй сургалтад хамрагдсандаа талархал илэрхийлж сэтгэгдэл өндөр байгаагаа сургалтын төгсгөлд хуваалцаж байв.
Зохион байгуулагчаар: Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар ажиллав.
Хамтран ажилласан:
Мэдээлэл технологийн алба, ЕБС-ийн багш, нийгмийн ажилтнууддаа баярлалаа.