Монголын шог зураачдын “ШОГЧ БИЙР” холбоо, Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай хамтарсан “Цаг уурын өөрчлөлт”, “Цар тахал ба хүний эрх” сэдэвт асуудал хөндсөн шог зургийн үзэсгэлэнг ирэх 4 дүгээр сарын эхээр Дархан-Уул Аймгийн Музейд толилуулахаар боллоо. Тухайлбал: “Цар тахал ба хүний эрх” номонд МУСТА, Шог зураач, шог зохиолч Д.Мянганзамын 7 бүтээл багтсан байна.
Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь шог зураачидтай хамтран жил бүр “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн зохион байгуулдаг аж. Уг үзэсгэлэнгийн зорилго нь хүн бүр эрхээ мэдэн хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгох, мөн хүний эрхийн асуудлыг хөндсөн Монголын шог зургийн бүтээлүүдийг хамгаалах, хадгалах, үзэсгэлэнгийн бүтээлийг Монголдоо төдийгүй дэлхийн хүртээл болгох юм.