“ГҮНЖ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023-03-05
Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд өнөөдөр /2023-03-05/ зураач С.Мөнгөнзулын анхны бие даасан уран бүтээлийн “ГҮНЖ” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Мөн зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Эрвээхэйн сүнс” номын өдөрлөгийг хамтатган зохион байгуулснаараа онцлогтой байв.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зураач С.Мөнгөнзул Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр энгэрээ мялаалаа.
Энэхүү үзэсгэлэн нь түүний бие даасан анхны үзэсгэлэн бөгөөд 30 орчим уран бүтээл дэлгэн толилуулж байна.
“Гүнж” үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх тул Дарханчууд та бүхнийг аймгийн Эмэгтэйчүүдийн ордны үзэсгэлэнгийн танхимд морилон саатахыг урьж байна.
# Сэдвүүд
үзэсгэлэн
Үйл явдал