“МУЗЕЙН ЁС ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023-03-04
Сургалтыг СУИС-ийн СУСХ-ийн ЭША С.Энхнаран удирдаж, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ОНСТ-ын ажилчид хамрагдлаа.
Дээрхи сургалтаар музей, соёлын өвийн ажилтан нь:
– Музейд хэрэгцээтэй үндсэн чадвар юу вэ?
– Музейн ёс зүй гэж бий юу?
– Хэрхэн яаж музейн үзэсгэлэн, тайлбар, харилцаа, цуглуулга, судалгааны ажилд мэргэжлийн ёс зүйгээр хандаж, харьцах вэ?
– Музейн ёс зүйн стандарт, дүрэм бий юу? байдаг бол бидний ажлын орчинд?
– Орчин үеийн музейн мэргэжилтнүүдийн ур чадвар, хандлага юу болох? зэрэг сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.
Музейн ажилтны ёс зүйгээс гадна үйлчлүүлэгчийн ёс зүйг иргэн, нийтээр үйлчлүүлэгч байгууллагууд суралцах шаардлага байна.
# Сэдвүүд
Музей
Үйл явдал