Аймгийн засаг дарга Б.Азжаргал 2022 оны 3 дугаар сард Шарын гол суманд ажиллах үеэрээ орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус сумын соёлын төвийн засвар шинэчлэлийн ажил болон 6 дугаар сургуулийн биеийн тамирын заалны засварыг хийхээр шийдвэрлэсэн юм.
Шарын гол сумын 6 дугаар сургуулийн спорт заалыг 102.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засварын ажлыг хийсэн бол Соёлын төвд 193.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэл, засварын ажлыг хийсэн бөгөөд үүнд тайзны засал чимэглэл, 11 танхимийн дотоод заслын ажлууд болон дулаалга, цахилгаан, агааржуулалтын ажлуудыг бүрэн засаж дуусгажээ.
Уг засварын ажлуудыг хийж дуусгасанд шарын гол сумын иргэд болон 6 дугаар сургуулийн сурагчид талархаж байна.
Мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан гишүүний дэмжлэгтэйгээр 76.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орон нутаг судлах тэнхимийн ажлыг 2022 оны намар эхлүүлэн үргэлжилж байгаа бөгөөд энэ онд тус сумын спорт ордны заалны засварын ажлыг мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр засварлахаар төлөвлөж байгаа юм.