Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дарханы нэвтэрхий толь” ном бүтээх судалгааны ажлыг эхлүүлнэ гэж тусгасан билээ.
Энэхүү заалтын хүрээнд аймгийн Музейгээс эрхлэн Дархан хотын уугуул иргэд болон тус хотын бүтээн хотын бүтээн байгуулалтад оролцож явсан 120 гаруй ахмадуудтай уулзаж 1000 гаруй гэрэл зураг, товч намтар, дурсамж судалгааны материал цуглуулж байна.
“Дарханы нэвтэрхий толь” бүтээх ажлын явцтай аймгийн Соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд танилцаж тус номонд Дархан-Уул аймгийн түүх, алдартнуудын мэдээллийг орхигдуулахгүй байх, олон нийтэд мэдээлэл хүргэж тэднээс мэдээлэл цуглуулахад хамтран ажиллах зэрэгт анхаарахыг зөвлөв.
Номын эх бэлтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна гэж аймгийн Музейн дарга Д.Жамбалдорж ярьлаа.