“Гүнж ба Эрвээхэйн сүнс” өдөрлөг
2023-03-01

Women inspiring Women
Эмэгтэйчүүд нэгнээ ДЭМЖДЭГ, ХӨГЛӨДӨГ, ХАЙРЛАДАГ🦋

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Гүнж ба Эрвээхэйн сүнс” өдөрлөгийг Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн Урчуудын эвлэл хамтран зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт урилгаар зохиолч Б.Шүүдэрцэцэг оролцож уран зурагт зориулан бичсэн өгүүллэгээс бүрдсэн Монголын анхны ном болох “Эрвээхэйн сүнс” номын хуримаа хийнэ.

Мөн зураач, уран бүтээлч С. Мөнгөнзулын анхны бие даасан “Гүнж” үзэсгэлэн нээлтээ хийж олны хүртээл болно.

Монголын түүхэнд тодоор үлдсэн хатдын тухай сонирхолтой сургалт лекц, зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа, Wine & art, “Дулам” брэндийн үзэсгэлэн худалдаа, MSM wine амталгаат худалдаа зэрэг сонирхолтой хөтөлбөр таныг хүлээж байна.

Хугацаа: 2023 оны 03 сарын 05-ны өдөр,
13:00-14:30
15:00-16:30 цагуудад
/хүний тоо хязгаартай/
Хаана: Эмэгтэйчүүдийн ордон
Холбогдох утасны дугаар: 99003897

# Сэдвүүд
Соёл гэгээрэл
Үйл явдал