СББӨ-ийн өвлөн уламжлагч нарыг бүртгэлжүүлжээ
2023-02-28
Зоосон ширээ сүлжих урлаач Ж.Цэрэндэжид нь ээжээсээ энэхүү өвийг өвлөн авсан ба одоо охин Ж.Батцэцэг, Ж.Батзаяа нарт зааж сурган гэр бүлээрээ энэхүү өв соёлоо тээн хадгалж буй өвлөн уламжлагч нар юм.
Түүний охин Ж.Батцэцэг нь зоосон ширээний сүлжмэл сүлжихээс гадна зүү ороох урлалыг гойд эзэмшсэн бөгөөд шавь сургалт явуулан хүүхэд залуучууд зааж сургадаг байна.
Монгол үндэсний хувцас, хөөрөгний даалинг зүү ороох оёдлын адил оёж чимэглэхэд зоос ширээний сүлжмэл туузыг хэрэглэдэг бөгөөд олон өнгийн утастай ээрүүлийг ишинд жин тэнцүүлсэн зоостой дугариг суурийн ирмэг дагуулан сөөлжүүлж тавин сүлжих монгол ардын нэхмэл хатгамлын урлал юм.
# Сэдвүүд
СББӨ
Үйл явдал