СББӨ-ийг өвлөн уламжлагчийг бүртгэлжүүлжээ
2023-02-27
Нүүдэлчин өв соёлтой монголчууд бидний хувьд монгол банхар нь үнэтэй байр суурийг эзэлдэг билээ. Энэ өв соёлыг өвөг дээдсээсээ өвлөн авч өдий хүртэл тасралтгүй үргэлжлүүлж байгаа Минжүүр Илдэн Тайжийн 13 дахь үеийн удам А.Нямпүрэв нь ховордоод буй Монгол банхарыг өсгөн үржүүлж, ан авт сургаж буй өвлөн уламжлагч юм.
Тэрээр “Монгол банхар” өсгөж, үржүүлэх “Тайж хасар банхар” НҮТББ Дархан-Уул аймагт байгуулаад 5 жил гаруй болж байгаа юм.
А.Нямпүрэв хэлэхдээ гөлөг авах тэжээх ёс байдаг, гөлөгний эхийг хооллоод хадаг тавиад өдөр судар харж авдаг. Авсаны дараа гэртээ оруулаад нар зөв тойруулаад чих сүүлэнд нь шар тос түрхээд сайн хоточ нохой болоорой гээд сүү амсуулаад гаргадаг уламжлалтайг ярьж байлаа.
# Сэдвүүд
Музей
Үйл явдал