Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, ”Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, эх хэл, бичиг, түүх, өв соёл, эх оронч үзэл, зан заншил, өв уламжлалаа дээдлэх, соёлын үнэт зүйлсийг эзэмших, хүндэтгэх, хамгаалах сэтгэхүйг хөгжүүлэх, иргэдийн авьяас ур чадварыг нээн илрүүлж хөгжүүлсэн соёлын цогц чадамжийг нийт хүн амд төлөвшүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд аймгийн Төв номын сангаас хэрэгжүүлж буй “НОМЫН САНГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР”-т аймгийн Соёл, урлагийн газрын хамт олон хамрагдаж “Үндэсний өвийг уламжилъя” сэдэвчилсэн номын үзэсгэлэнг үзэж, Монгол үндэсний хувцас хэрэглэл лекц сонсон, сампин зангидах, номын хавчуурга хийх зэрэгт суралцлаа.
“МОНГОЛ БАХАРХАЛ” НОМЫН САНГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ХАМРАГДЛАА.
2023-02-15

# Сэдвүүд
Соёл гэгээрэл
Сургалт
Үйл явдал