“НЭГ БАЙГУУЛЛАГА- НЭГ САЙН ҮЙЛ” АЯНД НЭГДЭЖ ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
2023-04-19
Жил бүрийн дөрөвдүгээр сард олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажлыг үндэсний хэмжээнд өрнүүлэх, олон нийт, иргэд, залуучуудад сайн үйлсийн үзэл санааг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн кампанит ажлуудыг зохион байгуулдаг билээ.
Энэ хүрээнд “НЭГ БАЙГУУЛЛАГА- НЭГ САЙН ҮЙЛ” аянд аймгийн Соёл, урлагийн газар нэгдэж 2023 оны 04 дүгээр 19-ний өдөр цусаа бэлэглэлээ.
Үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү аянд төр, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагууд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
# Сэдвүүд
Аян
Үйл явдал