ДАРХАН-УУЛ АЙМАГ “КИНОНД НЭЭЛТТЭЙ ХОТ” БОЛНО
2023-04-19
“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Соёлын сэргэлт 2023”, “Монголд зочлох жил”, Соёлын яамны Стратеги төлөвлөгөө, “Нээлттэй Дархан” хөтөлбөрийн хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл Кино урлагийн салбарыг орон нутагт хөгжүүлэх, дэмжих, сурталчлан таниулах, кино бүтээгчдэд зураг авалт хийх таатай орчин бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг эхний хурлаа хийлээ.
Ажлын хэсгийн хурлаар Соёлын Яам болон Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн ажлын албаны удирдлагын төлөөлөл болон Дархан-Уул аймгийн удирдлага, ажлын хэсэг, соёл, кино салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, “Кинонд нээлттэй хот” зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний санал авах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Тус уулзалт, хэлэлцүүлгийг ирэх 05 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
# Сэдвүүд
Үйл явдал