НОМЫН САНТАЙ БАГ номын хандивын аянд нэгдээрэй
2023-04-20
33 дахь удаагийн Үндэсний номын баяр 2023 оны 05 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд улс орон даяар болно. Төв номын сангаас номын баярын хүрээнд алслагдсан багууд болох 15, Малчин багуудад мини номын сан байгуулахаар НОМЫН САНТАЙ БАГ номын хандивын аяныг эхлүүлж байна.
Иймд Дарханчууд та бүхнийг идэвх санаачлага гарган гэр бүл, анги, хамт олноороо дэмжин оролцохыг хүсье.
# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал