Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Монголын уугуул үүлдэр Монгол нохойг устаж, ховордохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, үржүүлэх, эргээн нутагшуулах зорилгоор цэвэр үүлдрийн нохойны стандартыг сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилготой “ДАРХАН ТАЙЖ ХАСАРЫН НЭРЭМЖИТ ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ТЭМЦЭЭН”-ийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан хотноо анх удаагаа зохион байгууллаа.
Үзэсгэлэн тэмцээнд ОХУ Буриад, Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгууд болон Дарханаас оролцож












Тэмцээнийг Монгол нохой судлаач, СТА Б.Эрдэнэбат шүүлээ.
Тэмцээнийг Дархан-Уул аймгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, “Тайж хасар банхар” НҮТББ-ын тэргүүн Дархан Тайж Мнүг Нямпүрэв -ийн санаачилгаар УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн ажлын алба -ны дэмжлэгээр, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар , Дархан-Уул Аймгийн Музей ARTGER медиа групп хамтран зохион байгууллаа.
Тусалж хамтран ажилласан Дархан Сумын ЗДТГ, ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН, Дархан Хот Тохижилтын Газар , Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар DBS TV, Studio21, Цэц.мн нартаа баярлалаа.