КИНО ЗУРАГ АВАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН КОНСУЛЫН УУЛЗВАРААС АПОЛЛО ТӨВ ХҮРТЭЛХ 2 УРСГАЛ ЗАМ ТҮР ХААГДАНА
2023-05-12
Дархан хотноо Япон, Монголын хамтарсан #VIVANT олон ангит цуврал киноны зураг авалт хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан энэ #амралтын #өдрүүдэд буюу 2023-05-13, болон 14-ний өдрүүдэд 06:00 – 18:00 цагийн хооронд Шинэ Дархан дахь ОХУ-ын Консулын уулзвараас Аполло төв хүртлэх 2 урсгал замыг хаахаар болсныг аймгийн ЦГ-ын ЗЦТ-аас мэдэгдлээ.
Дархан-Уул аймаг кинонд ээлтэй аймаг болохоор зорьж төлөвлөж байна. Тус #VIVANT олон ангит цуврал кино нь Япон улсад төдийгүй NETFLIX-д гаргах зорилттой гэв.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Япон улсын TBS телевиз, Номадиа пикчерс ХХК-ийн хамтарсан “Vivant” киноны зураг авалт 2023.05.12-ноос 14-ний өдрүүдэд Дархан хотод хийгдэж байна.
# Сэдвүүд
Үйл явдал