“ҮДИЙН ХООЛОНД ЗОЧИЛСОН ХУРГА” жүжиг 2 өдөр тоглогдоно
2023-05-13
Монголын уран зургийн галерей нь Урлагийн боловсролын хөтөлбөрүүдээ гэр бүл, хүүхэд багачуудад зориулсан агуулгаар баяжуулан ажилладаг байна.
Тус галарейн хамт олон энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Дархан хотод ажиллах бөгөөд энэ үеэр “ҮДИЙН ХООЛОНД ЗОЧИЛСОН ХУРГА” нэртэй театрчилсан жүжгийг Дарханы бяцхан үзэгчдэдээ зориулан тоглох юм.
“Үдийн хоолонд зочилсон хурга” жүжиг дээрх өдрүүдэд 11:00, 12:00, 15:00, 16:00 цагуудаас ” Залуучууд театрын дэргэдэх Хүүхэлдэйн театрт тоглогдоно. Тасалбарын үнэ 2000 төгрөг.
# Сэдвүүд
Үйл явдал
хүүхдийн жүжиг