Монгол хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, өвийг судлах, сурталчлах, ном судар бүтээдэг иргэд, эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх үзэл санааг олон нийтэд төлөвшүүлж, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР 2023”-ыг Орхон сумын Соёлын төвөөс сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төсвийн байгууллагын албан хаагчид, “Бүтээлч ногоон гүүр” ТББ, ЕБС-ийн багш, сурагчидтайгаа хамтран зохион байгууллаа.
Мөн үеэр сумын иргэдээс хандивласан номнуудаас дээжлэн танилцуулж, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. Мөн Номын сайн нөхөр анги, хамт олныг алдаршуулж, сурагчид өөрсдийн бэлтгэсэн дүрийн тоглолт, ая дуугаа өргөн барьлаа.
Тэд сумынхаа шилдэг бүтээлүүдийг аймагтаа зохион байгуулах номын баярын үеэр танилцуулахаар төлөвлөсөн гэж танилцуулж байлаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн Соёл, урлагийн газар, Төв номын сангийн төлөөлөл оролцож номын сайн нөхөр, уншигч хүүхдүүддээ амжилт хүслээ. Энэ үеэр “Тэргүүний уншигч” Д.Нацагдорж тэмдэгтнээр Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ж.Одгэрэл багштай 4б ангийн хамт олон, мөн тус сургуулийн 10а ангийн сурагч Отгонхүүгийн Оюунчимэг нар шагнуулав.