“ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭНЭ” УСК Дарханд маргааш нээлтээ хийнэ
2023-05-13
Өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл нөхөрлөл, хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн “ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭНЭ” УСК кино энэ сарын 14-нд Дархан хотноо нээлтээ хийнэ. Уг кино нь “Хүүхэд, залуусыг зам тээврийн ослоос сэргийлэх” зорилготой бөгөөд кино зураг авалтыг Дархан хотноо хийж, Дарханы уран бүтээлчид оролцон тоглосон юм.
Монголын ирээдүйг бүтээлцэж болох байсан зуу зуун мөрөөдлийн төлөө энэхүү уран бүтээл төрөн гарсан гэж кино уран бүтээлчид онцолсон байна.
Энэхүү киног “Цагдаагийн ерөнхий газар”, “Боловсролын ерөнхий газар”, “Тээврийн цагдаагийн алба”, “Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба” нэгдэж, хамтран ажиллажээ.
# Сэдвүүд
Uncategorized