Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас зохион байгуулсан “Монгол бичгийн цахим бичвэр-II” улсын уралдааны дүнг танилцуулж байна.
Уралдаанд оролцохоор 584 оролцогч бүртгүүлснээс 400 гаруй оролцогч цахимаар биечлэн оролцож, дараах оролцогчид ангилал тус бүрийнхээ шилдгээр шалгарлаа.
“Монгол бичгийн цахим бичвэр-II” улсын уралдааны шилдэг оролцогчдодоо халуун баяр хүргэхийн сацуу үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн хөгжүүлэхэд өөр өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж яваа нийт оролцогчдодоо гүн талархал илэрхийлье.
Шагналт тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрт шалгарсан оролцогчдын шагналыг 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний бичиг үсгийн баярын ёслолын үеэр гардуулах мэдээллийг жичид нь хүргүүлсэн болно.