Соёлын баримтат өвийг бүртгэн баримтжуулж байна.
2023-05-02
Иргэдийн гар дээр хадгалагдаж буй соёлын баримтат өвийг бүртгэн баримтжуулах ажил үргэлжилж байна.
Орхон сумын иргэн Б.Баасанжавд аав Бат-Очироос өвлөн ирсэн “Үхэр уулын зарлиг ном”, муутуу цаасан дээр бичсэн зурхай ном, мөн Дархан сумын иргэн Б.Цэдэн-Ишд нагац лам ах Ж.Довчингоос уламжлагдан ирсэн “Жадамба” судар зэрэг ховор соёлын баримтат өвүүдийг Музейн анхан шатны бүртгэлд хамруулан баримтжууллаа.
Баримтат өв нь соёлын бусад өвийн дотроос илүү тодорхой, дэлгэрэнгүй үлэмж их мэдээллийг багтаасан байдаг учир тухайн үндэстний түүх, соёлыг үнэн бодитойгоор гэрчлэн нотлоход юугаар ч орлуулшгүй чухал ач холбогдолтой юм.
# Сэдвүүд
Музей
Үйл явдал