“МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” сургалт, өдөрлөг болно
2023-05-01
Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” зорилт, Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн зорилт 1.2 дахь заалт, Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлэх, 2025 оноос хос бичигтэн болох зорилтын хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан “МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” сургалт, өдөрлөгийг зохион байгуулна.
Сургагч багш: Хэл шинжлэлийн ухааны магистр, Тэргүүлэх зэрэгтэй багш Ж.Эрхэмсайхан
Аймгийн Музей: Монголчуудын хэрэглэж ирсэн бичгийн хэрэгсэл, түүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн
Төв номын сан: “Монголчуудын эртний бичгийн сурвалж судалгаа” сэдэвчилсэн номын үзэсгэлэн
Уран бичээч, бүтээлчид: “Бүтээлч бичигтэн” Монгол бичгийнэ бүтээлийн үзэсгэлэн
# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал