Бодит амьдралаас сэдэвлэсэн, харамсалтай байдлаар амиа алдсан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүгийн дурсгалд зориулж хийгдсэн Зүрхэнд Гэрэлтэнэ УСК өнөөдөр /2023.05.14/ Залуучууд театрт нээлтээ хийлээ.
Өсвөр насны хүүхдүүдийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, амьдралын зорилготой байх, зам тээврийн осол, гэмтлээс сэргийлье уриатай энэхүү уран бүтээлийг туурвижээ.
Тус киноноос олсон орлогыг “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сан”-д хандивлах юм.
Киноны дууг гол дүрийн төрсөн эгч болох Б.Хүслэн ая, үгийг зохиож өөрөө дуулжээ.