Гурван үеийн “ЗАЛГАМЖ” тоглолтыг зохион байгуулжээ
2023-06-05
Орхон сумын соёлын төвөөс Соёлын өвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, сум орон нутгийнхаа иргэдэд  Соёл олон нийтийн арга хэмжээг түгээн дэлгэрүүлж, сурталчилах, таниулах зорилгоор Соёлын төвийн хамт олон болон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, дугуйлангийн сурагчдын хамтарсан гурван үеийн “ЗАЛГАМЖ” тоглолтыг зохион байгууллаа.
Тоглолтын ерөнхий найруулагчаар Соёлын төвийн дарга Б.Мөнхчулуун, найруулагч бүжгийн багшаар МУСТА М.Оюунтуяа, Хөгжмийн багшаар МУСТА Б.Алтансүх нар ажиллалаа. Залгамж тоглолтыг сумын нийт 300 иргэн үзэж сонирхлоо.
Монголын уламжлалт өв соёл, зан үйлээ өвлөн тээж залуу хойч үедээ өвлүүлэн түгээж яваа ахмад соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нараа хүндэтгэн хүлээн авч Соёлын төвийн дарга Б.Мөнхчулуун “Талархал” хадгалуулав.
Соёлын биет бус өв гэж юуг хэлэх вэ?“Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд: Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна.

ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д биет бус өвийг тодорхойлохдоо: “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ.

# Сэдвүүд
Соёлын өв
Үйл явдал