“Угсаатан бий” төслийн төгсөгч хүүхдүүд 6 ястны бий биелэгээгээр Дарханыхаа хүүхэд багачуудад бэлэг барьлаа
2023-06-02
Соёлын өвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Ардын бий биелгээний арга барил, биелэх онцлог, зан үйлийн боловсрол олгох  “Угсаатан бий” төслийг Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагч, хамгийн олон шавь сургасан, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч МУУГЗ Гэндэнгийн Баяртай багшийн удирдлага дор 2023 оны 04 дүгээр сарын 24-өөс 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд хэрэгжүүлсэн билээ.
Тус сургалтыг төгссөн  сурагчид  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” 06 дугаар сарын 01-ний өдрийн баярын  нээлтэд оролцож биеллээ.
“Дархан 50” цогцолборт болсон нээлтэд идэвхтэй хичээнгүйлэн оролцсон багш, сурагч, ахмадууд, эцэг эхчүүддээ баярлалаа.
# Сэдвүүд
СББӨ
Үйл явдал