“Гладнесс” бүжгийн студийн ХУВИРАЛ 6 дахь удаагийн тайлан тоглолт 2023.06.03-ны өдөр Залуучууд театрын их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус студийн 75 суралцагч энэхүү тоглолтоороо өөрийн хайртай дотны бүх хүмүүс, гэр бүл, аав ээждээ, найзууддаа, Дарханчууддаа сурсан мэдсэнээ тайлагнаж талархсан сэтгэлээ илэрхийлэв.
Тэд энэ жил Монголын балетын үндэсний 4 дүгээр уралдаан, “Nomadic Ballet” Олон улсын мэргэжлийн болон сонирхогчдын VII уралдаан зэрэг улс, бүс, олон улсын чанартай тэмцээнүүдэд Дархан хотынхоо нэрийг гарган амжилттай оролцсон гэдгийг онцолж байлаа.
Тоглолтын үеэр “Гладнесс” бүжгийн студийн багш Ш.Үүрийнцолмон Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсныг Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ гардуулсан юм.