Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан ДОРНЫ ИХ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ДОГШИН НОЁН ХУТАГТ ДУЛДУЙТЫН ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 220 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ НИЙТИЙН БҮЖГИЙН СПОРТЫН VII ИХ НААДАМД Дархан-Уул Аймаг-аа төлөөлөн Ахмадын “Шинэ үе”, “Жигүүр”, Залуусын “Хөсөгтөн” хамтлагууд амжилттай оролцлоо.
Хөсөгтөн хамтлаг нь Залуу насны 18-45 насны ангилалд амжилттай оролцож “ТЭРГҮҮН БАЙР” эзэлж цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Тус бүжгийн хамтлагуудыг тэмцээнд оролцоход нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дэмжиж ажилласан юм.