Төв Азийн орнуудын хотуудаас анх удаа 2021 онд Дархан-Уул аймаг Европын холбооны санхүүжилттэй “Найрамдал” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг төслийн нэг зорилго нь тогтвортой хотуудын түншлэлийн концепц буюу үзэл баримтлал аж. Тус концепцын дагуу Дархан-Уул аймгийн төдийгүй бусад аймгийн төвүүдэд үүсэж буй бэрхшээл болон цаашид хэрхэн хөгжих, асуудлуудыг хамтдаа хэлэлцэж ярилцах зорилгоор ухаалаг хотуудын анхдугаар форумыг зохион байгуулж байна.
Уг форумыг Монгол Улсын ЗГХЭГ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Европын холбооны Найрамдал төсөл, Дархан–Уул аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
“Форумаар хот ,тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь хотуудыг цаашид хөгжүүлэхэд юунд анхаарах, ямар өөрчлөлтүүд хийх талаар хамтарч ярилцсан үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал илтгэлдээ дурдлаа. Мөн ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүд, аймаг, хотуудын төлөөлөл оролцож байгаа нь харилцан санал солилцож, туршлага хуваалцах боломж олгож буй онцлог форум гэв.
Ухаалаг хот гэдэг нь хот, суурин газарт амьдралын чанарыг хэрхэн бий болгоход анхаарч гол чиглэлээ болгон төлөвлөдөг ажээ. Тухайлбал ухаалаг хот гэдэг нь “Хот нь ногоон, иргэд нь эрүүл, үйлдвэрлэл нь байгаль орчинд ээлтэй, засаглал нь ухаалаг байх” зэрэг өргөн хүрээний ойлголтыг өөртөө агуулдаг аж.
Ухаалаг хот гэдэг нь хот, суурин газарт амьдралын чанарыг хэрхэн бий болгоход анхаарч гол чиглэлээ болгон төлөвлөдөг ажээ. Тухайлбал ухаалаг хот гэдэг нь “Хот нь ногоон, иргэд нь эрүүл, үйлдвэрлэл нь байгаль орчинд ээлтэй, засаглал нь ухаалаг байх” зэрэг өргөн хүрээний ойлголтыг өөртөө агуулдаг аж.
Маргаашийн хот уриан дор зохион байгуулж буй ухаалаг хотуудын анхдугаар форум 22-24-ны өдрүүдэд болно. 21 аймгийн Засаг дарга, тосгоны захирагч нараас гадна Турк, Монтенегро, Польш, Болгар, Хойд Македон зэрэг Европын холбооны улс, орны ухаалаг хотын стратеги төлөвлөгөө, концепц, аюулгүй байдал зэрэгт бодлого боловсруулдаг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хотын дарга нар, бодлогын мэргэжилтэн, экспертүүд оролцож байна.