ТОГТВОРТОЙ НОГООН САНХҮҮЖИЛТ ДАРХАН – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
2023-07-03

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт бол Хөдөөгийн сэргэлтийн бодлого юм. Өөрөөр хэлбэл аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилт юм. Тэгвэл энэ зорилтын хүрээнд Дархан-Уул аймаг “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум зохион байгууллаа.

Тус форумын 2 дахь өдөр Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг  Бүтээлч хот – Тогтвортой хөгжил “Соёлын илэрхийллийн олон талт байдал хотын хөгжлийн стратегийн гол хүчин зүйл болох нь” сэдвээр, Монголын үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал Кино аялал жуулчлал болон соёлын сонирхол –ын талаар сонирхолтой мэдээлэл өглөө. Тэрээр хөрөнгө оруулалт татах тухайд кино павильонтой болсноор гадаадын кино зураг авалтууд Дарханд хийгдэх боломжтойг онцолсон юм.

Форумд бодлогын яамдын шинжээчид, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги, Хойд Макадони, Румин, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орнуудын эксперт хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, судлаач эрдэмтэд, энтрепенер зэрэг 200 гаруй төлөөлөгчид урилгаар оролцсон.

3 өдрийн туршид үргэлжилсэн тус форумыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциум хамтран хэрэгжүүлж буй “Найрамдал” төсөл зохион байгууллаа.

 

# Сэдвүүд
Зөвлөгөөн
Үйл явдал