“ДАРХАНЫ ХӨГЖИЛ-ГЭРЭЛ ЗУРАГТ” ҮЗЭСГЭЛЭНГ ТОЛИЛУУЛНА
2023-07-06

Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Дархан хотын 62 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12:00 цагт Залуучууд театрын 1 дүгээр давхарт “Дарханы хөгжил-Гэрэл зурагт” үзэсгэлэнг аймгийн Музейгээс эрхлэн гаргах юм.

Дархан хотын анхны суурийн чулууг Бурхантын хөндийд 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьж Монгол Улсын 2 дахь томоохон хотын эхлэлийг тавьсан түүхэн зургаас эхлээд Дархан хотын бүтээн байгуулалтууд хэрхэн өрнөж байсан, эдүгээ цагийн Дарханы хөгжил дэвшлийг харуулсан 50 орчим гэрэл зураг дэлгэгдэнэ.

Гэрэл зураг  аливаа үйл явдлын бодит байдлыг өөрчилж, утга санааг гуйвуулалгүйгээр, чин үнэнээр нь  харуулж байдаг тул түүхийн ач холбогдол өндөртэй, баримт нотолгоо болдог билээ. Мөн өгүүлэмж ихтэй үйл явдлыг ч ганцхан гэрэл зургаас хараад шууд ойлгож болдог онцлогтой.

Иймл төрөлх хотынхоо нэгэн жарны хөгжлийн түүхийг ирээдүй хойч үе, хүүхэд, залууст сурталчлан таниулах, мөнхлөн үлдээх зорилготой тус үзэсгэлэнг эрхэм Дарханчууд та бүхнийг зорин ирж үзэхийг урьж байна.

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.

# Сэдвүүд
Соёл гэгээрэл
үзэсгэлэн
Үйл явдал