Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Дархан хотын 62 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН” хүндэтгэлийн тоглолт Залуучууд театрт 2023 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдөр 13:00 цагаас тус тус тоглогдоно.
Энэ жилийн хүндэтгэлийн тоглолтод Залуучууд театрын 60 уран бүтээлч оролцож байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Монголын Театрын Хөгжлийн Академийн тэргүүн, Golconda театрын үүсгэн байгуулагч, зохиолч, найруулагч С.Баярсайхан ажиллаж байна.
Хүндэтгэлийн концертын дараагаар баярын хурал хийж шилдэг тэргүүний иргэдээ шагнаж алдаршуулах юм.