ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
2023-07-07
Өнөөдөр /2023.07.07/ “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Дархан-Уул аймгийн төрийн захиргааны байгууллагуудын 39 албан хаагч тангараг өргөв.
Үүний дотор аймгийн Соёл, урлагийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.Дэлгэрмаа, Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Чинбилэг нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөж, төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангараглан, батламжаа гардан авлаа.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга О.Хүрэлчулуун: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн хүмүүст амжилт хүсч, өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсэн ерөөсөн юм.
# Сэдвүүд
Үйл явдал