ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН ЖАГСААЛД СОЁЛЫН САЛБАРЫНХАН ЖАГСЛАА
2023-07-10
Дархан-Уул аймгийн баяр наадмын нээлтийн жагсаалд Соёл, урлагийн газрын хамт олон, Залуучууд театрын уран бүтээлчид, аймгийн Музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Чөлөөт уран бүтээлчид зэрэг соёл, урлагийн салбарынхан нэгдэн жагслаа.
Бүс нутгийн түүх, соёлын онцлогт тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, үндэсний бахархал, эх хэл, уламжлалт өв соёлоо дээдэлсэн, эх оронч, оюунлаг, бүтээлч монгол хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн төвийн бүсийн шилдэг соёл, урлагийн салбар болох эрхэм зорилготой ажилладаг соёлын салбарынхандаа амжилт хүсье.
# Сэдвүүд
Үйл явдал