ДАРХАН-УУЛ АЙМАГТ АНХ УДАА ГУРВАН ТӨРЛӨӨР ХАРВААЧИД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЖ БАЙНА
2023-07-10

Халх, буриад, урианхай сурын харваанд нийтдээ 200 гаруй харваач оролцож байна. Дархан хотын 62 жилийн ойн баяр наадмын сурын харваанд улс, аймгийн цолтой 87 харваач байгаагаас Монгол Улсын хүндэт мэргэн Б.Долгорсүрэн, МУ-ын урианхай сурын хошой мэргэн Н.Билэгт, Спортын цол зэрэгтэй 40 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна.Улаанбаатар, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Эрдэнэт, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Төв зэрэг аймгуудаас эрхий мэргэн харваачид Дархан хотын 62 жилийн баярт наадамд оролцохоор зорьж иржээ.

Өнөөдөр халх сурын харваад 80 гаруй харваач эрхий мэргэнээ сорьж байна.

# Сэдвүүд
Үйл явдал