ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТОД “ДОМОГ АМИЛСАН НУТАГ” БҮТЭЭЛЭЭР ОРОЛЦЛОО
2023-08-28
“Дархан” хархүү-Дархан нутгийн зон олны шүтлэгт уулыг бэлгэдэн Монгол дээлны загвар эсгүүрээр даавууг элдсэн арьстай хослуулан тоног товруу, төмөр металиар чимэглэн “Дархан Хайрхан” уулын сүрлэг бадрангуй Сайн эрийн баатарлаг эр зоригт дүрийг шингээн урласан.
/Загвар өмсөгч Залуучууд театрын дуучин СТА Домбонгийн Бибиш/
“Хараа” бүсгүй”-Дархан нутгийн зон олныг ундаалдаг “Хараа гол”-ыг бэлгэдэн Монгол үндэсний хувцасны хэв шинжийг хадгалан усны тунгалаг цэнхэр өнгийг цагаан өнгөтэй хослуулан усны хээ угалзаар чимэглэн уян тансаг эрхэмсэг энэрэнгүй сэтгэлт бүсгүйн дүрийг шингээн урласан юм.
/Загвар өмсөгч Залуучууд театрын Дуучин Б.Шүрээ/
“Дархан хархүү” дүрийн хүүхэд насны дүр /Загвар өмсөгч Оюуны ирээдүй Цогцолбор сургуулийн 1-9 ангийн сурагч Бибишийн Баянмөнх/
Загвар зохион бүтээгч: Залуучууд театрын зураач СТА, Гэгээн муза 2007 наадмын шилдэг зураач, эмэгтэй зохион бүтээгчдийн олон улсын үзэсгэлэнгийн алтан медальт Гончигийн Хашцэцэг
# Сэдвүүд
нүүдэлчин
Үйл явдал