“СЭРСЭН ТАЛ” НАЙРАЛ ХӨГЖИМЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ДАРХАНААС 15 ХӨГЖИМЧИН ОРОЛЦЛОО
2023-08-28
“НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтэд Төрийн их найрал хөгжим 512 хөгжимчний бүрэлдэхүүнтэйгээр хөгжмийн зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УГЗ, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” гайхамшигт аялгууг УГЗ Н.Буянбаатарын удирдлаган дор хурсан олны сэтгэлийг баясган эгшиглүүлсэн билээ.
Төрийн их найрал хөгжимчдийн бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын хөгжимчид болон өвлөн уламжлагчид, Соёл, урлагийн газрын албан хаагчид, Орхон, Хонгор сумын Соёлын төвийн дарга, ажилтнууд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн зэрэг нийт 15 хөгжимчин оролцлоо.

 

# Сэдвүүд
нүүдэлчин
Үйл явдал