НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестивалийн үеэр зохион байгуулагдсан 16 нас хүртэлх насны “Өсвөрийн бөхийн барилдаан”-д нийт 32 бөхийн барилдсанаас Дархан-Уул аймгийн Дархан сумын Алтанхуягийн Сумъяабазар 5 давж түрүүллээ. А.Сумъяабазар нь Үндэсний их баяр наадмаар мөн үзүүрлэж “Улсын шандас” цол хүртсэн өсвөрийн залуу бөх юм.
Мөн Даваахүүгийн Зэлмэ хоёр давж дунд шөвөгт шалгарч, СББӨ уламжлагч Нямпүрэвийн Үйтүмэн нар амжилттай оролцлоо.
Өсвөрийн бөхийн барилдаанд барилдсан хүүхдүүдэд аймгийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга бөгөөд Засаг даргын орлогч Б.Жавхлан баяр хүргэж талархал гардууллаа.