Дархан-Уул аймгийн Залуучууд театрын тайзнаа МУГЖ, дуучин Б.Сарантуяа, “Анир” поп оркестр уран бүтээлийн дээжээ толилуулж, “Соёлын сэргэлт 2023” аян тус аймагт эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж энэ хүрээнд Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймаг, 330 суманд “Соёлын сэргэлт-2023” аян үргэлжилж байгаа бөгөөд “Соёлын сэргэлт 2023” аян Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ.
Энэ утгаараа Дархан-Уул аймагт хэрэгжих “Соёлын сэргэлт” аяны хүрээнд “Кинонд ээлтэй Дархан” форум, кино зохиол бичих, киноны зураг авалт болон дронтой зураг авах, музейн болон номын сангийн арга зүй, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.