“Соёлын сэргэлт 2023” аяныг энэ сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд зохион байгууллаа.
НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД:
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Х.Соёл-Эрдэнэ
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж
Шарын гол сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал,
Шарын гол сумын Засаг дарга Б.Лхамсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн МҮКУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж “Кино урлагаар үндэсний соёлын дархлааг сэргээх нь” илтгэлийг олон нийтэд танилцууллаа.
ҮЗЭСГЭЛЭН:
Дархан-Уул Аймгийн Музей “Баярын малгай” боловсролын хөтөлбөр,
Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН-аас Дархан хотод бүтээгдсэн Монгол киноны гэрэл зургийн үзэсгэлэн, киноны шинжлэх ухааны 31 нэр төрлийн 40 боть номын үзэсгэлэн,
Монгол киноны тухай асуулт, хариулт бүхий мэдлэг олгох үйл ажиллагаанууд, аймгийн хүүхдийн номын ордон “Мини театр”, Дарханы зохиолчдын номын үзэсгэлэн зэргийг тус тус зохион байгууллаа.
КИНО ҮЗВЭР
“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төвд кино үзвэр зохион байгууллаа. Үзвэрээр “Ами Тами-Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн киног Хонгор сумын цэцэрлэгийн багачуудад,
Мөн сумын ЕБС-ийн сурагчид болон хүүхэд залууст “Зүрхэнд гэрэлтэнэ”, “Алдагдсан өдрүүд” уран сайхны киног үзүүлж, сонирхуулахын зэрэгцээ танхимд хэрхэн соёлтой үзвэр үзэх зааварчилгааг танилцуулсан юм.
Соёлын төвд Залуучууд театр-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулж, үдшийн цэнгүүн, амьд хөгжимтэй нийтийн бүжиг, зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсанаар Шарын гол сумын иргэд соёлын үйлчилгээгээр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.