“Соёлын сэргэлт 2023” аян Төвийн бүсийн Дархан-Уул аймгийн Орхон суманд 2023.09.26-ны өдөр Соёлын төвд нээлтээ хийлээ.
НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД:
Орхон сумын ИТХ-ын дарга Б.Алтансарнай
Орхон сумын засаг дарга Б.Түмэнцогт
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ,
МҮКУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж,
Орхон сумын Соёлын төвийн дарга Б.Мөнхчулуун болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Түүнчлэн Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж
“Кино урлагаар үндэсний соёлын дархлааг сэргээх нь” илтгэлээ танилцууллаа.
ҮЗЭСГЭЛЭН:
Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төвд “Соёлын сэргэлт-2023” аян үргэлжилж байгаатай холбоотойгоор
Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН-аас Дархан хотод бүтээгдсэн монгол киноны гэрэл зургийн үзэсгэлэн,
Киноны шинжлэх ухааны 31 нэр төрлийн 40 боть номын үзэсгэлэнгүүдээ дэлгэсэн бол
Монгол киноны тухай асуулт, хариулт бүхий мэдлэг олгох үйл ажиллагаа болон Дархан-Уул Аймгийн Музей “Баярын малгай” боловсролын хөтөлбөрийг тус тус зохион байгууллаа.
КИНО ҮЗВЭР
Орхон сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд
“Ами Тами-Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн кино,
ЕБС-ийн сурагчид, хүүхэд залууст
“Зүрхэнд гэрэлтэнэ”, “Дурсаж яваарай” зэрэг уран сайхны киног үзүүлж сонирхууллаа.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Орхон сумын Соёлын төвд Залуучууд театр-ын уран бүтээлчид, бүжигчин Г.Ууганбаатар – Төрийн Соёрхолт зууны манлай бүжиг дэглээч С.Сүхбаатарын “Хултай хотон” бүжиг,
бүжигчин Г.Энхзул, С.Мөнхжаргал, С.Дэлгэрмаа нар “Бүсгүйн намжир” бүжиг, Орхон сумын соёлын төвийн дуу хөгжмийн багш А.Нандинцэцэг “Хунгийн дуу” зэрэг уран бүтээлүүдээр урлагийн тоглолтоо толилуулж нутгийн олныг баясгалаа.
Мөн үдшийн цэнгүүн, нийтийн бүжиг, тоглолт зохион байгуулж Орхон сумын иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
“Соёлын сэргэлт-2023” аяныг Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар хамтран 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Шарын гол суманд үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллана.