ОРОН НУТГИЙН СОЁЛЫН ТӨВИЙГ КИНО ТЕАТРААР АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛАВ
2023-09-23
ЗГ-ын гишүүн, Соёлын Сайд Ч.Номин Дархан-Уул аймгийн Хонгор Сум Соёлын Төвд ажиллан орон нутгийн соёлын төвийг кино театраар ашиглах боломжийг судаллаа.
Тус Соёлын төвд “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд “Кинонд ээлтэй Дархан” уриан дор хиймэл дагуулын кино театрын үйлчилгээг туршлаа. Монгол Улсын хэмжээнд 350 орчим соёлын төв үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр соёлын төвүүдэд урлаг соёлын үйл ажиллагаа явуулах, уулзалт, хурал хийх зорилгоор түлхүү ашигладаг.
Тэгвэл технологийн дэвшилд тулгуурлан хиймэл дагуулын кино театрыг /Satellite Cinema/-г ашиглан орон нутгийн соёлын төвүүдийг кино театр хэлбэрээр ашиглах боломжийг судалж байна.
Oрон нутагт шинэ кино үзэхийн тулд тухайн бүс нутаг руу уран бүтээлчид бүтээлээ зөөвөрлөx, цаг хугацаа алдахаас гадна өндөр зардалтай байдаг. Түүнчлэн орон нутгийн иргэд хот суурин газрын нэгэн адил нээлтээ хийх өдөр нь кино үзэх боломж хомс байдаг.
Тэгвэл хиймэл дагуулын кино театрыг орон нутгийн соёлын төвүүдэд нэвтрүүлснээр уран бүтээлийг цаг алдалгүй дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэхээс гадна соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Мөн энэхүү үйлчилгээ нь зохиогчийн эрхийг бүрэн хамгаалсан бөгөөд хуулбарлах боломжгүй.
Энэхүү үйлчилгээ нь кино уран бүтээлчид бүтээлээ орон даяар нэгэн зэрэг түгээх, нөгөө талаас орон нутагт соёлын хүртээмжийн нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
# Сэдвүүд
Үйл явдал