СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
2023-09-24
МУ-ын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин 2023.09.23-ны өдөр Залуучууд театрт Соёлын яамны харьяа соёл, урлагийн байгууллагын алба хаагчидтай уулзаж салбарын бодлого, хууль эрхзүй, хөрөнгө оруулалт, цалин хангамжийн асуудлаар танилцуулга хийж, дэлгэрэнгүй ярилцав.
2023 оны байдлаар аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн 7 соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулдгаас Залуучууд театр, аймгийн Музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, 3 соёлын төвд нийтдээ 157 албан хаагч ажиллаж байна. Нийт ажиллагчдын 96 нь театрт, 21 нь соёлын төвд, 8 нь музейд, 15 нь Төв номын сан, хүүхдийн номын ордонд 17 ажилтан тус тус ажиллаж байна.
Урлагийн байгууллагын суудлын тоо 591 бөгөөд 2023 онд III улирлын байдлаар 81137 хүнд, музейн 5175 үзмэрийг байнгын болон түр үзэсгэлэнгээр 18606 хүнд хүргэж, номын сангаар 95106 мянга гаруй төрлийн үйлчилгээ үзүүлжээ. Харин соёлын төвийн суудлын тоо аймгийн хэмжээнд 560 бөгөөд 178043 гаруй мянган иргэнд урлагийн тоглолт хүргэсэн байна.
# Сэдвүүд
Соёлын сэргэлт 2023
Үйл явдал