Монгол улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин соёлын салбарын ажилтнуудтай уулзсны дараа аймгийн соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй соёлын ажилтан, авьяастнуудыг шагнаж урамшуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 115 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Залуучууд театрын дуучин Н.Далхжав, Д.Гансүх нар шагнуулав.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Орхон сумын Соёлын төвийн дарга Б.Мөнхчулуун, аймгийн Музейн Бүртгэл Мэдээллийн санч М.Мөнхтуяа, ЕБ-ын 18 дугаар сургуулийн Номын санч А.Алтанцэцэг, Залуучууд театрын Үйлчилгээний ажилтан Ц.Ариун-Тунгалаг, Дарханы Зураач урчуудын эвлэлийн зураач Э.Номинбат, Данхүүгийн Эрдэнэбаатар, Орхон сумын Соёлын төвийн үйлчлэгч, ахмад ажилтан Ц. Дуламсүрэн, Соёлын биет бус өвлөн уламжлагч, морьт харваач Б.Түмэннаст нар шагнуулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Ардын авъяастан” хүндэт тэмдгээр Хонгор сумын Соёлын төвийн Номын
санч Я.Цэцгээ, Х.Секей нар
Соёлын яамны “Жуух бичиг”-ээр Хүүхдийн номын ордны Ахлах нягтлан бодогч Г.Энхжаргал, Хонгор сумын Соёлын төвийн хөгжмийн багш Б.Асалбек нар тус тус шагнууллаа.
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин салбарын болон аймаг орон нутгийн шагнал хүртсэн хүмүүс, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.