ДАРХАН ХОТНОО ОЛОН УЛСЫН МОНО ЖҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ
2023-09-25
Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс Дархан-Уул аймгийн Залуучууд театртай хамтран Олон улсын моно жүжгийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа аж.
09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Залуучууд театрт үргэлжлэх тус наадамд 8 орны жүжигчид моно драмын жүжгээ толилуулна.
Наадамд оролцохоор ирсэн жүжигчдэд Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн амжилт хүслээ.
Тус наадмыг Залуучууд театрын жүжигчин, МУСТА Ч.Дунгаамаа “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” жүжгээр эхлүүлэв.
# Сэдвүүд
Соёлын сэргэлт 2023
Үйл явдал